Friday, December 7, 2018

Bambai - Бамбай апп

Bambai - Бамбай бол "Parental Control" буюу "Эцэг эхийн хараа хяналт" төрлийн апп юм. Хүүхдүүд ухаалаг төхөөрөмжийг удаан хугацаагаар хэрэглэх нь эрүүл мэндэд хортой учраас энэхүү "Бамбай" аппаар тэдний хэрэглээг хязгаарлаж, хянаж болно. 

Play Store хаяг 


https://play.google.com/store/apps/details?id=mn.ckgmongolia.bambai.launcher 

https://play.google.com/store/apps/developer?id=CKG+Mongolia


Танилцуулга 


 Ээж, аав та хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжинд энэхүү аппыг суулгаад, өөрийн нууц кодоор хамгаалж, зөвхөн зөвшөөрсөн аппуудыг сонгон өгч хэрэглүүлэх боломжтой.
Гэхдээ "SETTINGS" аппыг зөвшөөрөхгүй байсан нь дээр. Учир нь системийн тохиргоогоор энэхүү аппыг зогсоож болно.

 Энэхүү апп дараах боломжуудтай :

  • * Зөвшөөрөгдсөн аппуудыг сонгож ажиллуулах 
  • * Техникийн хувьд боломжтой бол хэрэглээний мэдээллийг харуулах 
  • * Гар утас ашиглах цагийг тогтоож өгөх 
  • * Зөвхөн эцэг, эх удирдлагыг хийхийн тулд нууц кодоор хамгаалсан 





Бамбай аппыг ашиглахын тулд та дараах хоёр тохиргоог хийсэн байх зайлшгүй шаардлагатай.

1. Бамбай (Bambai) аппыг үндсэн "HOME LAUNCHER" болгож сонгох. Сонгохдоо "ALWAYS" буюу "ҮРГЭЛЖ" гэсэн сонголтоор сонгох.

2. Хэрэглээний мэдээлэлээ харахын тулд "ALLOW USAGE ACCESS" тохиргоог энэхүү апп-д зөвшөөрөх.

Цаашид хөгжүүлэх боломж


Энэхүү аппыг цаашид хөгжүүлэх дараах боломжууд байна. Эдгээр нь:
  • Аюулгүй вэб үзэхэд зориулсан Бамбай Броузертай хоршиж ажиллах 
  • Хүүхдийн утасны яриа болон мессежний логийг харуулах 
  • Хүүхдийн байрлалыг тогтоох, газарзүйн хашаа тогтоож, хашаанаас гарсан бол эцэг эхэд мэдээлэх 
  • IOS үйлдлийн системд ижил үйлдэлтэй апп болгон хөгжүүлэх

No comments:

Post a Comment