Sunday, May 11, 2014

Манай танк

Энэ бол мобайл тоглоомын апп.

Улаанбаатар хотын өмнө орших Зайсан толгойн оройд Халх голын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолбор бий. Харин хормойд нь нэгэн танкны хөшөө байх. 

Хөшөөний суурийн нүүрэн талд “МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БАЙГУУЛАГДСАН ХУВЬСГАЛТ МОНГОЛ ТАНКИЙН БРИГАД ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫ ЭСРЭГ ДАЙНД ОРОЛЦСОН ЮМ” гэсэн бичиг, баруун талд авсан одонгууд, зүүн талд туулсан зам нь сийлээстэй байдаг.

Энэ бол алдарт “Гвардын танкийн 44 дүгээр бригад” -ынхны “нэг” бөгөөд түүний баатарлаг төрх, гарамгай үйлсээс санаа төрж энэхүү тоглоомыг бүтээв.



Тоглоомын онцлог :

Тоглоход хялбар, дэлгэц дээр товшиж буудна;
Оргинал 2D график зураг;
Оргинал хөгжим, шум;
5 Бүлэг 100 үе;
Манай танк 3 төрөл;
Дайсны танк 4 төрөл;

Тоглогч та үе бүрийг 3 мөрдэстэйгээр давахыг зориорой.












Зайсан толгойн танктай хөшөөний түүхийг сонирхвол,



Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайныг эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) -ын цорын ганц холбоотон байжээ.

1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас ЗХУ -ын Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны 2 дугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын Внешторговый банкинд шилжүүлжээ. Мөн 1942 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд монголын ард түмнээс 2 сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ.

Монголын ард түмний энэхүү хөрөнгөөр бүтсэн Т-З4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Москвагаас холгүй байлдаж байсан танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

112 дугаар танкийн бригад нь Курскийн цүлхэнд болсон алдарт тулалдаанд оролцсон бөгөөд гарамгай гавъяа байгуулсан учир “Гвардын” гэдэг хүндэт цол хүртэж, “Гвардын танкийн 44 дүгээр бригад” гэж нэрлэгдэх болжээ.

Энэхүү танкийн бригад тасралтгүй ялалт байгуулсаар Берлиний чигт хийсэн ерөнхий давшилтад оролцож германы цэргийн эсэргүүцлийг няцаан, 1945 оны 4 сарын 25 нд Берлинд орж тус хотыг чөлөөлөлөхөд оролцсон байна.

Тус бригад нь ЗХУ-ын төрийн дээд шагнал болох Ленин, Кутузов, Богдан Хмельницкий нарын нэрэмжит одонгоор шагнагдсанаас гадна Монгол улсын цэргийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор шагнагдаж, Д.Сүхбаатарын нэрэмжит болжээ.

Чухам энэхүү баатарлаг үйлсэд зориулж дээрх танктай хөшөөг бүтээсэн байна.


Google Play -с татаж авах   App Store -с татаж авах





No comments:

Post a Comment