Friday, December 7, 2018

Bambai - Бамбай апп

Bambai - Бамбай бол "Parental Control" буюу "Эцэг эхийн хараа хяналт" төрлийн апп юм. Хүүхдүүд ухаалаг төхөөрөмжийг удаан хугацаагаар хэрэглэх нь эрүүл мэндэд хортой учраас энэхүү "Бамбай" аппаар тэдний хэрэглээг хязгаарлаж, хянаж болно. 

Play Store хаяг 


https://play.google.com/store/apps/details?id=mn.ckgmongolia.bambai.launcher 

https://play.google.com/store/apps/developer?id=CKG+Mongolia


Танилцуулга 


 Ээж, аав та хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжинд энэхүү аппыг суулгаад, өөрийн нууц кодоор хамгаалж, зөвхөн зөвшөөрсөн аппуудыг сонгон өгч хэрэглүүлэх боломжтой.
Гэхдээ "SETTINGS" аппыг зөвшөөрөхгүй байсан нь дээр. Учир нь системийн тохиргоогоор энэхүү аппыг зогсоож болно.

 Энэхүү апп дараах боломжуудтай :

  • * Зөвшөөрөгдсөн аппуудыг сонгож ажиллуулах 
  • * Техникийн хувьд боломжтой бол хэрэглээний мэдээллийг харуулах 
  • * Гар утас ашиглах цагийг тогтоож өгөх 
  • * Зөвхөн эцэг, эх удирдлагыг хийхийн тулд нууц кодоор хамгаалсан 

Sunday, May 11, 2014

Манай танк

Энэ бол мобайл тоглоомын апп.

Улаанбаатар хотын өмнө орших Зайсан толгойн оройд Халх голын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолбор бий. Харин хормойд нь нэгэн танкны хөшөө байх. 

Хөшөөний суурийн нүүрэн талд “МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БАЙГУУЛАГДСАН ХУВЬСГАЛТ МОНГОЛ ТАНКИЙН БРИГАД ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫ ЭСРЭГ ДАЙНД ОРОЛЦСОН ЮМ” гэсэн бичиг, баруун талд авсан одонгууд, зүүн талд туулсан зам нь сийлээстэй байдаг.

Энэ бол алдарт “Гвардын танкийн 44 дүгээр бригад” -ынхны “нэг” бөгөөд түүний баатарлаг төрх, гарамгай үйлсээс санаа төрж энэхүү тоглоомыг бүтээв.



Тоглоомын онцлог :

Тоглоход хялбар, дэлгэц дээр товшиж буудна;
Оргинал 2D график зураг;
Оргинал хөгжим, шум;
5 Бүлэг 100 үе;
Манай танк 3 төрөл;
Дайсны танк 4 төрөл;

Тоглогч та үе бүрийг 3 мөрдэстэйгээр давахыг зориорой.


Sunday, December 22, 2013

Хамтран ажиллах тухай

Хэрэв танд ажил хэрэгч, хамтран ажиллах санал байгаа бол бидэнтэй холбогдож болно. Холбогдохын тулд имэйл илгээнэ үү.



CKG Mongolia.

Tuesday, September 24, 2013

Монгол цаг

Энэ бол монгол цагийн апп.

Хэд болж байгааг тоон, аналог, монгол цагаар зэрэг үзүүлнэ. Одоо ямар цаг вэ, үүний өмнө ямар цаг байсан бэ, дараа нь ямар цаг болох вэ гэдгийг цаг дээр хуруугаараа дарангаа эргүүлж харж болно. Мөн одоох цагаа Twitter, Facebook -р түгээх боломжтой.